Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Америкчууд 2023 онд машинаар 5.25 их наяд км зам туулжээ

Цар тахлын үед хөл хорио тогтоосон тул АНУ-д машинаар зорчих нь их хэмжээгээр буурсан. Тэгвэл өнгөрсөн жил машинаар зорчих хэмжээ анхны удаа ковидийн өмнөх үеийг давсан байна.

Тодруулбал АНУ-ын Тээврийн яам пүрэв гарагт /2024.02.08/ гаргасан тоо баримтад америкчуудын авто замаар аялах хэмжээ 2.1 хувиар нэмэгдэж 5.25 их наяд км зам туулсан гэжээ.

Урьдчилсан мэдээллээр өнгөрсөн онд нийт замаар зорчих хэмжээ арван хоёрдугаар сард гэхэд 108 тэрбум километрээр нэмэгдсэн байна. 2019 онд Америк жолоочид 5.14 их наяд км замыг тээврийн хэрэгсэлтэй туулсан аж. Харин 2020 онд цар тахлын улмаас хүн ихэнх хүн гэрээсээ ажиллах болсонтой холбогдуулан тээврийн хэрэгсэл ашиглах нь эрс буурсан юм.

2020 онд машин жолоодох нь 11 хувиар буурч, тээврийн хэрэгслээр 4.66 их наяд км зам туулсан нь 2003 оноос хойших хамгийн бага үзүүлэлт байжээ

АНУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр 2023 онд шатахууны үнэ буурсан нь тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхэд тусалсан байна. Тухайлбал шатахууны үнэ өнгөрсөн жил шатахууны үнэ 2022 оныхтой харьцуулахад дунджаар 0.43 ам.доллароор багассан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button