Нэг бүрчлэн гараар тоолдог байсан сурах бичгийн бүртгэл цахим боллоо

Жил болгон олон зуун мянган сурах бичиг сургуулиудад хуваарилагдаж 3-4 хүүхдийн гар дамждаг, тал үнийг нь эцэг эхчүүд төлдөг. Сурах бичгийн бүртгэл 100% гараар хийгддэг, сургуулийн номын санч, багш нарын цаг, бухимдлын шалтгаан болдог байсан.
Мөн 2019 оноос хойш олон тэрбум төгрөгийн дутуу төлбөр тооцоо үүсдэг асуудал үүссэн байсан. Энэ байдлыг арилгах зорилгоор /Төр, хувийн хэвшлийн түншлэл/-ийн хүрээнд 2021 онд системыг зохион бүтээх ажил эхэлжээ.
Улмаар хэвлэгдэж гарсан бүх сурах бичигт unique barcode нааж, олон сая номыг сурагчтай, багштай, сургуультай нь бүртгэлжүүлж 2022 онд эхний 47 сургуульд хэрэгжүүлсэн. 2023 оноос БЕГ-аас уг төслийг хариуцах мэргэжилтнүүд гаргаж, Улаанбаатар хотын бүх сургуулиуд болон хөдөө орон нутагт 21 аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиуд "БоловсролМН" системийн "Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем"-ийг 100% хэрэгжүүлсэн үр дүнд хүрчээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.