Нийгэм мэдээ

Ж.Соронзонгийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгсөн. Тус шүүх хурал 2023.11.31-нд Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд болсон юм. Шүүхийн шийдвэрээр Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах боломжгүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Ж.Соронзон давж заалдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байв.

Харин давж заалдах шатны шүүх хурлын нэхэмжлэх хоёрдугаар сарын 1-нд иржээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт, хоёрдугаар сарын 6-нд шүүх хэргийг хэлэлцсэн байна.

Ингээд нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ.

Ж.Соронзонг,

  • ЕБС-д багшлах эрх зүйн боломжгүй өөрийн нөхрөө өндөр цалин олгож, ажиллуулсан
  • Түрээсэлж байсан байр нь хамаарал бүхий хүнийх гэдэг хоёр үндэслэл бүхий нэхэмжлэлээр БШУЯ анхлан шүүхэд хандаад буй.

Эргэн санавал, түүнийг чөлөөлөх шийдвэр гарсны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Орос гуравтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр. Орос гурвын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган, жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна.

Монгол бол тусгаар улс.  Аль ч улсын ЭСЯ, БШУС-ын тушаалыг цаг нь болоогүй гэж үзэн болчимгүй мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос гуравтай холбоотой асуудалд бид цэг тавьсан.

Орос гуравдугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд, Улаанбаатар хотод байдаг. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулдаг урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн зардлаас, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Тиймээс өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэг байр суурь илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл гэдгийг сануулъя" хэмээж байсан юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орос 3 гэдэг нэрийг солимоор юм доо. Энэ соронзон бүр салахгүй эмээ юм аа! Дараа төрөлдөө ч цуг гэж мэдээрэй юм бишүүдээ хаха

Zochin
Zochin

Hudlaa medee baina

Үл таалагч
Үл таалагч

Тэнэг авгайг гааруулагч нь тал засагчид нь буюу авилгачид нь шүү дээ. ккк

Зочин
Зочин

Яацан шунал вэ, 30 жил идчээд, Наадхаа авлигын хэргээр шоронд хий

Зочин
Зочин

Оросууд эргээд л бидний төмсийг тэмтэрч эхэллээ дээ. Юу ч гэхэв дээ. Энэ авгай зүгээр амиа хорлочихдог болоосой. Улсаасаа давсан шуналаа амиараа дараасай. Хувь хүн ийм юм хүсэхдээ тултлаа манай нийгмийн сэтгэлгээ ялзарчээ. Надад цааш хэлэх үг алга.

Зочин
Зочин

Ямар ичдэггүй юм бэ Насаараа ганцаараа нэг сургуулийн захирал хийнэ гэж байдаг юм уу Ашиг хонжоо их байдаг болоод л ингэж улайрдаг юм байхдаа. Тэтгэврийн хүн биш юм уу Аль хэзээний л Соронзон...

Улаан бал хаачив
Улаан бал хаачив

За ер нь засаг нь шийдвэрээ хүн рүүгээ чихээд эхлэхээр цөвүүн цагийн үнэр аяс орж байна уудаа. Тэртээх 1924-52 онуудыг давтах гээд л байнадаа .
Хонц хонцдоо дургүй хонуулсан нь хоёуланд нь дургүй гэдэг үгийг Соронзон авгай сайн мэдмээр л юм . Эсвэл урт гартын хойч юм болуу

Дашдэндэв
Дашдэндэв

ЭНЭ ХӨГШИН Ч 60 ХОЛ ДАВСАН ХҮН БИЗДЭЭ. Хүү нь бас нөхөр нь тус тусдаа согтуугаар машин жолоодож хүний амь нас бүрэлгэсэн

Зочин
Зочин

Иймэрхүү муухай хүмүүсээс салж байж цааш явахгүй бол улам уруудана шүү

Агваанлувсанчойжийнямданзанванчигбалсамбуу
Агваанлувсанчойжийнямданзанванчигбалсамбуу

Энэ давж заалдахын шүүх одоо болиочээ. Энэ хэргийн шүүсэн шүүгч нарыг нэрсийг зарла

Зочин
Зочин

Соронзон авилгач шүүхэд овоо юм атгуулжээ

хуулийн авлигачдаа цэвэрлэе
хуулийн авлигачдаа цэвэрлэе

ХУУЛИЙН АЛБАН ХААГЧ НАРАА их цэвэрлэгээнд оруулая. Иргэдээсээ асууу. ХЭН АВЛИГАЧИНГ иргэд хэлээд өгнө. ИХ цэвэрлэгээ хийхгүйгээр авлигачдаасаа салахгүй дээ.

Зочин
Зочин

За Энх-Амгалан сайдаа, мөн Ерөнхий сайдаа нэн яаралтай боловсролын хуульд өөрчлөлт оруулаад бүх шатны сургуулийн захирал гэх албан тугаалыг 4 жилээс илүүгүй хугацаагаар хашдаг болгоо. Мөн 55-аас дээш настанг сургуулийн захирлаар томилохыг хуулиар хориглоочээ.

Зочин
Зочин

Энэ шуналтай бузар чагванцын талд шийдвэр гаргасан давж заалдахын 3 шүүгчийн гэрийг зарлаачээ Энх-Амгалан сайдаа. Шүүгчдийн нэрийг зарласны дараа иргэд тэдгээр шүүгч нарыг сошилаар шүүкэ.

Зочин
Зочин

Асар их мөнгө идсэн мөн асар их ашиг сонирхолын зөрчилтэй энэ өндөр настай эмэгтэйг Авлигалтай тэмцэхийн нөхөд яагаад толгойг нь илээд байгаа юм бэ. Ажлаа шударгаар хийж бүх хүнд адил тэгш хандаачээ. Энэ чавганц бол сэтгүүлч Өнөрөөгөөс лав хэдэн арав дахин их хэрэг үйлдсэн шүү.

Зочин
Зочин

СООЗОО ЧААВКА ЗАЙЛ

Уншигч
Уншигч

Энэ Соронзон одоо блимоор юм аа. Энэ сургуулийн өөрийн өмч гээд бодчихсон.

Зочин
Зочин
Reply to  Уншигч

surguuliig erosion umchees salgaj avsan yum uu

Зочин
Зочин

Энэ тэнэг чавганц тэр тэнэг лүддоржоо дагуулаад монголоос зайлаад өг. Та хоёр шиг шуналын үүр уурхай болсон хүн сүгнүүд монголд хэрэггүй.

Зочин
Зочин

Шуналтай авгайн нөхөр хүн дайрч алсан Лүндэндорж шүүхэд нөлөөлнө биз.

Зочин
Зочин

70 настай баба яга зайль

зочин
зочин

Соронзон одоо боль. Нөхөр нь ямар өндөр ханштай болоод өндөр цалин авдаг бсан юм бэ

Зочин
Зочин

Албан тушаалыг хувьчилж болохгүй хааны алба халтай эзний алба ээлжтэй гэдэг энэ хүн ямар учраас энэ албан тушаал дээр үхэн хатан зүтгэнэ ве муу ёрын үхвэл сүнс нь тэнд тэнэж явах нуу

Зочин
Зочин

Энэ бузар авгайг болиосой

Зочин
Зочин

Тэнэг авгай болимоор юмаа

Zochin
Zochin

Tuxain surguulid xuuxed ni surdag etseg exchuud bol ene shiidveriig demjnee ......

Зочин
Зочин

Энх-Амгалан гэдэг саад-сайд хуулийн мэдлэг байхгүй учраас л байнга ялагдал хүлээж БШУЯ-ыг түмний шившиг болгож байгаа юм. Үнэн өрөвдөлтэй юмаа.

Баттулга
Баттулга

Одоо өөр өнцгөөс харах хэрэгтэй. Нөхөр эн тэрээ цалинжуулсан талаар өөр хэрэг. Энэ хүн шиг сургуулийн дансандаа асар их мөнгөтэй сургуулиа хүлээлгэж өгдөг захирал би лав сонсоогүй. Манай Монголын нэр хүндтэй олон сургууль байна. Тэд энэ олон хувийн сургууль үүсэхээс өмнө ч тэр өнгөрсөн жил АТГ хяналт авахаас өмнө бол харьяалалын бус хүүхэд бүхнээс маш их мөнгө авдаг л байсан. Тэр бүхнийг шалгаад үзвэл Соронзон бол харин ч ил тодорхой юм шиг санагддаг

Баттулга
Баттулга

Одоо өөр өнцгөөс харах хэрэгтэй. Нөхөр эн тэрээ цалинжуулсан талаар өөр хэрэг. Энэ хүн шиг сургуулийн дансандаа асар их мөнгөтэй сургуулиа хүлээлгэж өгдөг захирал би лав сонсоогүй. Манай Монголын нэр хүндтэй олон сургууль байна. Тэд энэ олон хувийн сургууль үүсэхээс өмнө ч тэр өнгөрсөн жил АТГ хяналт авахаас өмнө бол харьяалалын бус хүүхэд бүхнээс маш их мөнгө авдаг л байсан. Тэр бүхнийг шалгаад үзвэл Соронзон бол харин ч ил тодорхой юм шиг санагддаг

Холбоотой мэдээ

Back to top button