УЛС ТӨР
Ч.Хүрэлбаатар сайдын төрсөн ах Тува улсад суух ерөнхий консулаар томилогдлоо

Засгийн газрын өнөөдрийн /2019.11.19/ хаалттай хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо. Өнөөдрийн хуралдаанаар бидний өмнө нь бичиж байсанчлан нилээдгүй тохирооны томилгоонууд хийгдэв.
Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн ах Чимэдийн Ганболдыг томилуулжээ.
Ч.Ганболд нь өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.
П.УРНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нээрэн гишүүд үнэн гайхалтай ургийн мод ургуулах юмаа.Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө юм юм л амжуулж амьжиргаа цагаанаа асааж байна даа хөөрхий.Өөрсдийгөө л болгоох юм.
Тува Увсын хооронд хар тамхи зоогоод баллаад хаях юм биз
Yadiii yadiii ymar hedn ter bumaarn idsen bish gail bn
Ymarch diplomat es ugui arhichin gar tomilodjee bolimoor ymaa