Нийгмийн

Д.Одбаярын өргөдлийг БААСАН гаригт хэлэлцэнэ

Солонгос улсын онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч бэлгийн дарамт учруулсан хэргээр торгуулсан  Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн.

Тэгвэл тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийг өчигдөр хэлэлцэхээр товлосон ч ирц хүрээгүй юм. Тодруулбал, өчигдрийн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон нэр бүхий гишүүд ирээгүй гэдэг.

Тэгвэл Д.Одбаярын өргөдлийг Цэцийн нийт гишүүдийн баасан гаригийн хуралдаанаар авч хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, баасан гаригийн /2019.11.22/-ны өдрийн 11:00 цагт хэлэлцэх юм байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм байна.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button