НИЙГЭМ

Д.Хүрэлбаатар: Төрөөс дэмжлэг үзүүлбэл Чингисийн онгоны байршлыг зааж өгнө

Өнөөдөр /2019.11.19/ "Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэр Чингис хааны онгоныг дэлхийн олон улс орны эрдэмтэд эрж хайдаг, энэ явдлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Цаашлаад, "МАН-ын зүгээс Чингис хааны онгоныг хуурамчаар үйлдэх төсөл боловсруулж, зардлыг нь улсын төсөвт суутгасан байгаа. Би холбогдох шаардлагыг тавьж, Засгийн газрын бүх гишүүдэд хүргүүлсэн. Чингис хааны онгон ил, далд хоёр хамгаалалттай байдаг, Хэнтий аймгийн зүгт оршдог. Төрийн зүгээс шийдвэр гаргаж дэлхий нийтээр Чингис хааны онгоныг хайдаг асуудлыг болиулах хэрэгтэй. Дотор нь асар их хэмжээний алт, эрдэнэс байгаа гэж тэд харддаг.

Нэгэнт Монгол улсад Чингис хааны онгон байгаа. Ийм учир үүнийг ашиглаж, хуулбарыг нь бүтээж гадны жуулчдад үзүүлж, орлогыг нь ард түмэндээ өгөх хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж байна. Гэтэл тэд Чингис хааныг гартаа тамга барьсан байдалтай оршуулагдсан гэх мэт худлаа үлгэр зохиож, хуурамчаар үйлдэхээр зорьж буй. Төрөөс дэмжлэг үзүүлбэл Чингис хааны онгоны байршлыг зааж өгч, эх хувийнх нь дагуу хуулбарыг хийхэд туслах болно”

хэмээн ярилаа.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Яаж мэдэж бгаа гэдгээ хэлвэл зүгээр дээ
Яаж мэдэж бгаа гэдгээ хэлвэл зүгээр дээ
2019-11-19 23:53

Хаана бгааг яаж мэдсэн юм болдоо?

ха ха
ха ха
2019-11-21 18:31

Ах лам нь хэлж өгөө биз

Холбоотой мэдээ

Back to top button