НИЙГЭМ

ББДХ: "Капитал" банкны 240 тэрбум төгрөгийн өрийг ард түмэн НДШ-ээр төлж чадахгүй

Өнөөдөр /2019.11.19/ "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-с НДШ нэмэгдэж буй асуудалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Капитал банкнаас авах ёстой 240 тэрбум төгрөгийг үл тоож, жирийн ажилчин иргэдийн татварыг нэмж буй асуудлыг эсэргүүцэж байна гэх байр суурийг илэрхийлсэн юм. Мөн цааш,

"Бид 70 орчим ААН, 800 мянган ажил олгогчдын эрх ашгийн өмнөөс хэвлэлийн бага хурал хийж байна. Нийгмийн даатгалын нэмэгдсэн шимтгэлээр дамжуулж улсын өрийг ард түмэн төлөх болоод буй. Урьд нь УИХ-ын гишүүд рүү хүсэлт явуулж, гар утас руу нь мессеж бичсэний дүнд ЖДҮХС-г авч үлдсэн. Гэлээ ч энэ санг төрөөс хараат бус байлгах хэрэгтэй гэсэн байр суурийг баримталсан хэвээр буйгаа мэдэгдэж байна.

Хоёрдугаарт, бид НДШ-г нэмж буй асуудлыг эсэргүүцэж, "Бидний төлсөн татвар багадаагүй” сошиал давалгаанд нэгдэж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэж заасан боловч, "төсөв хэцүү байна” гэх шалтгаанаар олон нэмэгдлүүдийг хийсэн, ААН-үүд үүнийг тэвчиж ирсэн. Иймээс УИХ-ын гишүүдээс НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг болиулаач гэсэн шаардлагыг тавьж байна” хэмээлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ха ха
Ха ха

Энэ батдэлгэр гэж нөхрийн оролцохгүй юм гэж алга аа. Энд тэнд жагсаж цуглаж орилжихэрүүл хийж мөнгө олдог хөлсний нөхөр юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button