НИЙГЭМ

18 настай охин Фэйсбүүк орчинд 350 иргэнийг залилж, 16 сая төгрөгийн хохирол учруулжээ

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Фэйсбүүк хаяг ашиглан 350 иргэнийг залилж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан гэх 18 настай Б-г саатуулаад байна. Тухайн этгээд хуурамч хаяг нээж, олны танил хүмүүсийн нүүр зургийг ашиглан шагналт уралдаан зарлах замаар уг хэргийг үйлдсэн гэдгийг тогтоожээ.

Хэргийг цааш шалгавал хохирсон иргэдийн тоо болон хохирлын мөнгөн дүн нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг холбогдох ажилтан хэлж байна. 18 настай охин Б нь бүлэглэн биш, ганцаар залилан үйлддэг байсан нь илэрсэн бөгөөд өөрийн бус, өрөөлийн 4-5 тооны банкны дансыг ашиглаж байсан гэв. Иймээс иргэдийг сошиал орчин дахь шагналт уралдаануудад оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button