НИЙГЭМ

Б.Цогтгэрэл: Жижиг намууд анх удаа чуулж, хамтарсан тунхаг гаргана

Өнөөдөр /2019.11.19/ улс төрийн 20 гаруй намын төлөөл хамтран, "Эв нэгдлийн төлөө” анхдугаар зөвлөгөөнийг хийх тухай мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тус зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга хийгээд Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл:

"Монголын улс төрийн намууд эв нэгдлийн төлөөх түншлэлийг бий болгож ажиллахыг зориод багагүй хугацааг өнгөрөөлөө. Үүнийхээ дагуу "Үндэсний эв нэгдлийн төлөө” нэртэй улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар болоод байна. Тус зөвлөгөөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Туушин зочид буудалд явагдана.

Зөвлөгөөнөөр Монгол улсын өнгөрсөн 30 жил дэх нийгэм, эдийн засгийн амьдралд дүн шинжилгээ хийнэ. Мөн дараагийн 30 жилд хэрхэн яаж хөгжих вэ гэсэн асуудал дээр нэгдсэн чиглэл боловсруулах зорилтыг тавьж буй. Мөн энэ үеэр улс төрийн намууд нийлэн нэгэн чухал тунхгийг гаргана. Тунхгаар "Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орондоо шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийн цогцлооно” гэсэн зорилтыг дэвшүүлэх юм.

Бид цаашлаад төр бариагүй жижиг улс төрийн намуудын оролцоог дэмжсэн хуулийн зохицуулалтыг бий болгоход чиглэсэн зорилтот үйл ажиллагаанууд хийсээр байх болно” хэмээн мэдэгдсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2019-11-19 17:23

Хур�##�дсаар байт�##� наад улс орон чинь дампуурч дууслаа.

Холбоотой мэдээ

Back to top button