НИЙГЭМ

АТГ-с Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нарыг шалгаж байна

Архангай аймгийн дасаг дарга Ц.Мөнхнасан, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр нарыг эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр Авилгатай тэмцэх газраас шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд 2018 оны дөрөвдүгээр сард ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэт хуурамч бичиг баримт үйлдэж, А/639 тоот дугаартай тушаал гарган Цэнхэр сумын 5 га газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгайх хэрэгцээнд авсан гэх.

Уг хуурамч тогтоолд үндэслэн 2018 онд дөрөвдүгээр сарын 19-нд Ашигт малтмал газрын тосны газарт хандаж 01/488 дугаартай албан бичгээр бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлт хүргүүлсэн гэдэг мэдээлэл бий.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button