ЭДИЙН ЗАСАГ

Энэ онд 340.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Энэ сарын 15-ны байдлаар 340.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4905 зээлдэгчид олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2161 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1453 иргэнд олгосон байна.

Харин банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1291 иргэнд олгосон аж.

Цаашид он дуустал сар бүр тогтмол 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох юм байна.

Дашрамд дурдахад, энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал, тухайн зээлийн эргэн төлөлтөөр буюу Монголбанкнаас 115 тэрбум төгрөг, Засгийн  газраас мөн үүнтэй ижил хэмжээний санхүүжилт гаргаж буй. Үлдсэн 300 тэрбум төгрөгийг банкуудын эх үүсвэрээр олгох юм. Тэгвэл 2020 онд ипотекийн зээлд Засгийн газраас 60 тэрбум төгрөг гаргахаар Улсын төсөвт тусгасан юм.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-17 12:20

Doxycycline With Free Shipping Visa Soy Milk And Amoxicillin Effects Of Alcohol On Amoxicillin [url=http://cialibuy.com]Cialis[/url] Amoxic

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 16:14

Nolvadex Acheter http://buycialisuss.com - Buy Cialis Buy Generic Progesterone Best Website With Free Shipping Buy Cialis Buy Antibiotics Online Uk

Холбоотой мэдээ

Back to top button