Нийгмийн

“Нүүдэлчин” иж бүрдэл хоолны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун талд байрлах “Нүүдэлчин” иж бүрдэл хоолны газарт үйл ажиллагаанд НМХГ-аас хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийжээ.

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хийсэн тус шалгалтаар тус хоолны газар нь НМХГ-ын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-01/104 дүгээр шийдвэрээр ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгад үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Мөн хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, ажлын байрны тааз, шал нь зай завсар ихтэй зориулалтын бус, хүнсний зориулалтын агуулахгүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, бохирын шугамын тос баригчийг тогтмол цэвэрлэдэггүй ачааллаас болж бохирын шугамд бөглөрөлт үүссэн нь тогтоогдсон аж.

Түүнчлэн орон сууцны орцонд бохирын үнэртэй, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчсөн зөрчлийг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-20 09:48

ӨЧИГДӨР ОРОЙ АЖИЛЛАЖ БАЙСАН БОЛИЛОО ГЭХЭЭР БАС НЭГНИЙХ НЬ БАР ОРНО БИЗДЭЭ

MatFuse
MatFuse
2020-02-07 10:05

Comment Fonctionne Le Cialis http://abcialisnews.com - Buy Cialis Cialis Arginine Interaction Buy Cialis Order Priligy

StevSlarie
StevSlarie
2020-02-08 16:00

Progesterone Menopause From Canada Store1 Mg Finasteride Cheap Propecia http://buycialisuss.com - cialis 40 mg Propecia Shedding Of Day Buy Cialis Levitra Catalogo

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 21:52

Viagra 100mg Mail Order http://abuycialisb.com - Buy Cialis Phenergan Addiction cialis from canada Vente Du Cialis Sur Internet

Холбоотой мэдээ

Back to top button