Нийгмийн

РИО-ТИНТО:Дубайн гэрээний зүйл заалтыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаас /2019.11.18/ Дубайн гэрээтэй холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ГУРВАН удаагийн захирамжийг ХУУЛЬ ЗӨРЧСӨН гэж үзсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.

Шүүхийн шийдвэрийг утгачилвал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, үүнийг хүлээн зөвшөөрч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд  нар гэрээнд  гарын үсэг зурсан асуудлыг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ  шийдвэр юм. Үндсэндээ шүүхээс Дубайн гэрээг бүхэлд нь хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Энэ талаар Английн “Ройтерс”, Америкийн “Блүүмберг”, Австралийн "Mining ”   зэрэг хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж, Рио-Тинтод асуудал үүслээ гэж онцолсон байна. Энэ талаар “Rio Tinto” компани  “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээний аливаа зүйл заалтыг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр ирэх долоо хоногт бүрэн тодорхой болно” гэх тайлбарыг хийгээд байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-22 14:40

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

Холбоотой мэдээ

Back to top button