Нийгмийн

Арванхоёр давхраас 16 настай охин унаж амиа алджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамхаг” хотхоны 12 давхраас өчигдөр /2019.11.19/  16 настай охин унаж амиа алдсан хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Орон сууцны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч 16 настай А нь “Цамхаг” хотхоны 12 давхраас “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.

Аврах ангийн алба хаагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Охиныг өндрөөс унасан шалтгааныг тогтоохоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button