УЛС ТӨР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв

Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав.

Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадмыг зохион байгуулах санаачилгыг Монгол Улс гаргаж байгааг дуулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг гардуулан өгөв.

Мөн ЮНЕСКО-гийн Соёлын секторын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, Европын Холбооны санхүүжилтээр 1.5 жил хэрэгжих техникийн туслалцааны төсөлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг гаргалаа. Уг төсөл нь соёлын салбарын бодлогыг тодорхойлох, үр дүнд хүргэх хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах талаар хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button