Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Өнөөөдөр /2024.03.13/ болох зарим үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК-оос хүний эрхийн талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: БНСУ-аас Монголд ирж ажилласан сайн дурын нийгмийн 40 ажилтан үйл ажиллагаагаа дүгнэн танилцуулна.
11.30 цагт: Үндэсний мэдээллийн төвд: Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” нь төрийн бодлого уу, үйлдвэрлэгчдийн шунал уу. Үйлдэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлнэ.
15.00 цагт: “Интерном”-д: Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжгийн тоглолтын талаар танилцуулж, жүжгийн философи, эрх чөлөөний үзэл санааны тухай хэлэлцүүлэг болно.
16.00 цагт: Хүүхдийн ордонд: Монгол Улсын Консерваторийн Хүндэт профессор, МУУГЗ, Эвэр бүрээ, Ардын бишгүүр хөгжмийн сургалтыг үндэслэгч Л.Самбалхүндэв багшийн 80 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно.
-Биатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн үргэлжилж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.