Нийгмийн

Ч.Сайханбилэг, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хариуцагчаар татах ёстой гэдэг нь тогтоогдлоо

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас өнөөдөр /2019-11-20/ Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд хууль бусаар гарын үсэг зурсан талаар гаргасан шүүхийн шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлд “Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 1 болон 5 дугаар сард гаргасан дөрвөн захирамж буюу ажлын хэсэг байгуулах, гарын үсэг зурах, эрх олгох, удирдамж батлах тухай захиргааны актуудыг илт хууль бус болгохыг тогтоолгох тухай” дурджээ.

Шүүх дээр жил гаруй хугацаанд хэрэг шийдвэрлэх явц үргэлжилж, 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр шийдвэрээ гаргажээ. Хоёр хоногийн өмнө буюу 2019-11-18-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-ийн нэхэмжлэхтэй уг хэргийг хянан үзээд Дубайн гэрээ буюу Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн дээр дурдсан захирамжууд илт хууль бус болох нь тогтоогдлоо” гэсэн шийдвэрийг гаргасан аж.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан “Дархан монгол ногоон нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Даш, эдийн засгийн зөвлөх Ц.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Д.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

“Дархан монгол ногоон нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Даш хэлэхдээ, “Анх 2018 оны аравдугаар сард эхэлж жил гаруйн хугацаанд шүүхийн професс явагдлаа. Бэрхшээлтэй, хүнд байлаа. Улстөрийн нөхцөл байдал ээдрээтэй, “Рио тинто” компанитай холбоотой маргаан үүсгэсэн учраас улс төрийн нөлөлөл орчих вий гэдэг утгаар нь шүүхийн шийдвэрийн дараа хэвлэлээр мэдээлнэ гэж ярьсан байсан. Жилийн хугацаанд манай нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож байсан. Бид давж заалдсан. Мөн хууль мэддэг, мэддэггүй нөхдүүд орж ирж асуудал үүсгэж байсан.

Оюутолгойн гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн байдаг. Түүнээс хойш 10 жил үргэлжилсэн. УИХ, ЗГ-аас 5 удаа ажлын хэсэг байгуулагдаж гэрэг сайжруулах, хэрэгжилтийг шалгасан. Гэвч энэ бүх үйл явдал яриа болж үлдсэн. Шүүхийн шийдвэр бол гэрээг өөрчлөх бодит алхам юм. Бидэнд шүүхийн шийдвэрийг тайлбарлах эрх байхгүй. Нотолгоо баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргадаг” гэлээ.

Өмгөөлөгч Д.Батбаяр “Энэ гэрээнд Монгол Улсыг төлөөлж “Эрдэнэс монгол”, “Эрдэнэс Оюутолгой” гэсэн компаниуд оролцож гарын үсэг зурсан байдаг. Гүйцэтгэх захирлууд болох Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах эрхийг тухайн үеийн ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс зөвшөөрөл аваад зурсан байдаг. Гарын үсэг зурах эрх авч очсон этгээдүүдийн итгэмжлэл буюу Ерөнхий сайдын захирамж илт хууль бус захиргааны акт байсан байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс Дубайн гэрээ бүхэлдээ хүчингүй болох үндэслэл бүрдсэн. Бид Дубайн гэрээн дээр маргалдаад бёайх шаардлагагүй. Монгол Улсыг төлөөлөх эрхгүй болсон этгээдүүд очоод гэрээ байгуулчихсан юм байна гэсэн хууль зүйн үндэслэл бий болсон. Ийм учраас Дубайн гэрээг хүчингүй болгсон гэсэн ойлголтод хүрч байна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэх ёстой байтал Ерөнхий сайд хууль зөрчин, дур мэдэн дангаараа шийдвэр гаргасан байдаг. Тиймээс хариуцлагыг Ч.Сайханбилэг, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар хариуцах ёстой. Харахад ганц захирамж хүчингүй болгосон мэт харагдаж байгаа боловч цаанаа Монгол Улсыг хохироосон, 20 гаруй тэрбум доллараар хохироосон эрхзүйн үйл явдал арилж байна. Иймээс дээрх нэр дурдагдсан этгээдүүд хариуцагчаар татагдах нь гэдэг нь тодорхой боллоо” гэв.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

3 Day Zithromax http://buycialisuss.com - cialis prices Farmaco Viagra Generico Buy Cialis Buy Prescriptions Online Review

LesOrdiff
LesOrdiff

Cephalexin For Animal http://cheapcialisir.com - Cialis Cialis 20 Anwendung buy generic cialis Keflex Package Insert

Холбоотой мэдээ

Back to top button