НИЙГЭМ

Галт зэвсгийн тооллого ӨНӨӨДӨР дуусна

Галт зэвсгийн тооллого өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр улсын хэмжээнд дуусна. Иймд тус тооллогод хамрагдаж амжаагүй иргэд яаралтай галт зэвсгээ харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очиж бүртгээлэхийг анхааруулав.

Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын А/205 дугаар тушаалаар 2019 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй юм.

Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 47.925 галт зэвсэг бүртгэлтэйгээс нэгдсэн арга хэмжээний хугацаанд 44.341 галт зэвсэг тооллогод хамрагдаж, улсын хэмжээнд 92.5 хувьтай явагдаж байгаа ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button