УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: АМНАТ-ийн орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөгөөр тасалдаж байна

ҮХЦ-ээс аравдугаар сарын 31-ний өдөр АМНАТ-ийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Тиймээс УИХ АМНАТ-ийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ.  Яамдууд янз бүрийн байр суурьтай санал зөрөлдөж байгаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны төсвөөс 1.3 их наяд төгрөг дутна, дутахггүй гэх байр суурийг илэрхийлж буй.

Харин ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулан орлого тасалдаад байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна” хэмээжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-20 15:20

Маш муу үр дагавар. Поп Хүрэлсүх огцрох хэрэгтэй.элэнцгийн утаа.Компаниудын үйл ажиллагааг сэргээж дэмжих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button