УЛС ТӨР

Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохоор тохирсон уу

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан, тэд албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа юм.

Н.Баяртсайханыг өргөдлөө өгсөнтэй нь холбогдуулан, төрийн гурван өндөрлөг уг албан тушаал дээр зөвлөлдсөн гэх мэдээлэл ч байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгчид ЗГХЭГ-ын тэргүүн дэд Б.Ганбатыг Увсын фракциас, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатыг Сү.Батболдын фракциас, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Т.Амартүвшинг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс,  ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч асан Т.Соронзонболдыг Т.Аюурсайхан гишүүний зүгээс тус тус зүтгүүлж байв.

Харин сүүлчийн хувилбар дээр өнөөгийн Монголбанкны дэд Б.Лхагвасүрэн гэж тохирсон гэх мэдээлэл байгаа юм. УИХ-ын сонгуулийн хугацаа дөхчихсөн тул богино хугацаанд ажлынхаа эвийг олох хүн хэрэгтэй байсан гэх мэдээлэл байна.

Монголбанкны өнөөгийн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэн нь:

  • 1994-1997-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 1989-1994-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • 1997-1998-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 1997-1998-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • 1999-2000-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 2000-2001-Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
  • 2000-2001-Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
  • 2001-2009-Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
  • 2009-2013-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 2013-2016-Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
  • 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй нэгэн юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-21 09:40

Er ni bol hamgiin ayataihan songolt ni Lkhagvasuren bna

Холбоотой мэдээ

Back to top button