НИЙГЭМ

АТҮТ-ийн ажилтнууд ББСБ-аас хахууль авч, есөн сая төгрөгийн торгууль хүчингүй болгосон байжээ

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг, мэргэжилтэн О.Адъяасүрэн, Ч.Мөнхзул, М.Дархижав, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Хантайшир, Архивын лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэдэг “Крэйзиспийд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарзаяа нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд уржигдар орой саатуулжээ. Улмаар тус төвийн нийслэл дэх хэд хэдэн салбарт үзлэг нэгжлэг хийж, эд мөрийн баримтууд хураан авсан байна.

Бидэнд олдсон мэдээллээр АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг тэргүүтэй хүмүүс улсын хилээр түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байхад нь буцаан гаргалгүй, улсын бүртгэлд бүртгэж дугаар олгон гаалийн болон онцгой, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж бүрдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдоод байгаа аж. Түүнчлэн дөрөв, гурван ижил тоотой, эсвэл 00... эхэлсэн улсын дугаарыг улсын бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаарт шивж хадгалан 300 мянгаас хоёр сая төгрөг хүртэл төгрөгийн хахууль авч зардаг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгодог, ашиглалтаас гарсан, татвар торгуулиа төлөөгүй автомашинуудыг авлига авч бүртгэлээс хасдаг, шинээр өөр дугаар олгодог гэх зэрэг үйлдэл ч шалгалтын явцад илэрч буй гэнэ. Цагдаагийнхан АТҮТ-ийн “Цирк” салбар, “Хөсөг трейд” компанийн байр, холбогдогчдын гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын явцад тэдний нэг нь л гэхэд 600 гаруй сая төгрөг хууль бусаар олсон нь тогтоогдож байгаа сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр Г.Шүрэнчимэг, О.Адъяасүрэн нар “Есөн шижир” хэмээх ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 тээврийн хэрэгслийг есөн сая гаруй төгрөгийн торгуулиас нь бултуулахын тулд тус дээрх ББСБ-ын удирдлагаас 2.1 сая төгрөгийн хахууль авч улсын бүртгэлээс хасаж, өөр дугаар олгосон үйлдэл ч тогтоогдож буй аж.
Тэдний холбогдсон хэрэгт дахиж хүн нэмж татагдаж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм.

И.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-21 09:35

Есөн шижир ББСБ-ийг сайн ш�##�гав�##� маш их асууд�##� гарна даа.

MatFuse
MatFuse
2020-01-22 21:23

Ou Commander Du Levitra [url=http://cialibuy.com]cialis[/url] Priligy Forum Cialis Cerco Cialis

LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 07:30

Worlds Cheapest Tadalis Sx Soft [url=http://cheapcialisir.com]Buy Cialis[/url] Purchase Fem#le Viagra Online cialis canada Comprar Cialis Generico Seguro

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 17:37

Cialis Mejor Que El Viagra http://buyciallisonline.com/# - Cialis Prescription En Ligne Cialis Viagra Generico Pagamento Alla Consegna

Холбоотой мэдээ

Back to top button