НийгмийнУЛС ТӨР

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилохоор тохирчээ

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан, тэд албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа юм.

Өнөөдөр тэднийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэн, чөлөөлж буй. Үүний дараа УИХ-аар тэдний орны нөхөн томилгоог хэлэлцэх чигтэй байгаа юм. Нөхөн томилгооны асуудал нэгэн үес хөшигний ард хүчтэй яригдаж, ерөнхийдөө тохироонд хүрээд байна. Тодруулбал, Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг томилох ерөнхий тохироонд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны хувьд дэд даргаар ажиллаж Б.Баярсайханыг томилохоор урьдчилсан байдлаар тохироод байгаа юм.

Д.БАЯРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ

Боловсрол:

1983-1991| Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол
1991-1993| МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Бүрэн дунд боловсрол
1993-1997| Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр
2002-2004| АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр

Ажлын туршлага:

1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн
1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал
2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч
2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн
2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал
2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2019-11-21 11:08

Дотор нь байсан хүмүүс бүх юманд оролцсон байгаа одоо дарга болоод юу өөрчилөх вэ сонин юм

Холбоотой мэдээ

Back to top button