УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын ҮБХ-ны хурал үргэлжилж байна

Ардчилсан намын намын ҮБХ-ны хуралдаан хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Тус 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд дэмжигчид, мэргэжлийн холбоодоос санал авч, санаа бодлыг нь сонсч “Бүтэн Ардчилал” үндэсний хэмжээний аяныг өрнүүлэн ажилласан.

Хоёр сарын турш зохион байгуулсан уг аян өчигдрөөр дуусаж, олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан саналаа нэгтгэн боловсруулж дууссан байна.

Эцэслэсэн мөрийн хөтөлбөрийг АН-ын Улс төрийн зөвлөл дэмжсэн бөгөөд өнөөдөр болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн батлах юм. 

Ташрамд, тус нам 25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт  79 мянган гишүүнийхээ саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэв. Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас АН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа хүлээлгэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button