УЛС ТӨР

ЧУУЛГАН: Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “ҮАБЗ-аар Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонссон. Эдийн засагт доргилт үзүүлэхгүй байх чиглэлээр дэлгэрэнгүй ярилцсан. Манай улсын эдийн засаг өсөж, төсвийн алдагдал буурсан зэрэг эерэг үзүүлэлт байгаа боловч эдгээрийг үл харгалзан саарал жагсаалтад орчихсон. Энэ удаад өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна” гэлээ.

Ийнхүү Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг УИХ-ын гишүүд 57.1 хувийн саналаар дэмжлээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button