Нийгмийн

Монгол Улсын нутаг дэвсгэрт БНХАУ-ын хуулийнхан мөрдлөг явуулж эхэлжээ

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Энэ дагуу нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид эдгээр иргэдийг харгалзаж, БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөд ирсэн.

Улмаар тус улсын БНХАУ-ын цагдаагийн газраас Монгол Улсад хууль бус ажиллагаа явуулсан иргэдээ хүлээн авч бүртгэлжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Наньжин хотын шоронд хорьсон гэх мэдээлэл бий. Харин дээрх иргэдийн хууль бус ажиллагааг зохион байгуулсан гэгдэх БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт БНХАУ болон Монгол Улсын харилцан эрхзүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд, хятадын талаас хүсэлт гаргасны дагуу манай улсын хуулийн байгууллагын зөвшөөрлөөр БНХАУ-ын Эрүүгийн мөрдөгч, тусгай багийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн тухай мэдээлэл байна. Ийнхүү БНХАУ-ын мөрдөгчид ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан хэргийн газрын шалгалтыг дахин эхлүүлээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жаргал
Жаргал
2019-11-22 10:50

ямар ч улс оронд гадаад улсын хууль хүчний байгууллагынхан мөрдөн ш�##�гах үйл ажиллагаа явуулахгүй ээ энэ бол худлаа мэдээлэл, битгий ингэж хүмүүсийг төөрөгдүүлж дэмий б�##�ай мэдээлэл бичиж байна. Олон улсын гэрээ конвенц өчнөөн юм байгаа. Манайх юу гэж хятадын хүчний байгууллагаар юмаа ш�##�гуулаад явж байхын

Иргэн
Иргэн
2019-11-22 12:52

Тийм бол сайн л байна манай нөхдүүд тэр олон улсын гэрээ конвенцоо мөрддөг юм уу? Хятадуудыг хараад шээрэгнээд долигноод зөвшөөрөл өгч магадгүй дарганцрууд олон болсон байна шүү! Эд хөрөнгө мөнгө төгрөг хараад Эх орноо худ�##�даж магадгүй хүмүүс Монголын төрөөр дүүрэн байна шүү! Хууль хян�##�тын нөхдүүд минь Та нар л битгий урваж шарваарай даа тангараг өргөсөн хүмүүс шүү!

Зочин
Зочин
2019-11-22 15:28
Reply to  Иргэн

Үнэн бол их л осолтой, эргэлзээтэй явд�##� байна даа. Манайхан муу гээд хятадуудад бүр хуулийн эрх мэдлээ шилжүүлье гэж байгаа хүний санаанд гайхаж байна. 17-р зуунд яг иймэрхүү юм ярьдаг хүн манай х�##�хын ноёд дотор олон байсан юм билээ. Түүхэнд тодоос тод бий дээ.

Зочин
Зочин
2019-11-22 18:06

Хятадын тер Хуулийн хурээнд хамтрах нэрийдлээр Монголын эруугийн дотоод нехцел бдлыг судлан Монголын т�##�аас Цахим ГХ-т уригсадыг илруулэх улмаар Иргэддээ учирсан ЭЗ-н хохиролыг барагдуулах саармагжуулах ундслэлээ тогтоон Манай Хуулийн Эрх баригчдад шах�##�т узуулэх санаарх�##� гаргах вийдээ?! Эднийг серж юу хийхгээд бгааг нь тогтоогоосой! Монголчуудад сонор сэрэмж туйлын хэрэгтэй?!

Холбоотой мэдээ

Back to top button