Энтертайнмент

Өнөөдөр “Заратустра юу гэж хэлэв” жүжиг тоглогдоно

Өнөөдөр /2019.11.22/ “Black box” театрт 20:00 цагаас Хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн Сартваахи цуврал жүжгүүдийн хүрээнд, хамгийн эхний жүжиг болгож “Заратустра юу гэж хэлэв” тоглогдоно. 

Ницще 1844 онд Пруссын нэлээн шашинлаг гэр бүлд төрж, багад нь аав, ах нар нь нас барсан тул ээж, эмээ, нагац эгч нартайгаа хамт амьдран өсөж. Базелийн их сургуульд 24настай профессор болж чухам тэнд л “Заратустра юу гэж хэлэв” жүжигт гарах хөгжмийн зохиолч Ричард Вагнертай танилцана. Гэвч Вагнертай жүүдүүдийг үзэн ядах үзлээс нь болж хөндийрч, удалгүй хүнд өвчнүүд түүнийг ээрч эхлэв. Ухаан санаа нь самуурах болсон шалтгааныг ном зохиолуудад тэмдэглэхдээ “Хөсөгний морийг ташуурдаж буй нэгэн хүнийг гудамжинд олж харсан Ницще болиулах гэж очихдоо ухаан алдаж, сэрэхдээ самуу” болсон гэжээ.

Ницщешийн үзэл санааг Франц филсофич Жан-Поль-Сартр экзинциалист бүтээлүүдээрээ залгамжлав. Тэрбээр супер хүний адилаар хүн бүр өөрийн оршихуйн утгыг тодорхойлох ёстой гэж үзэв.

Уг цуврал жүжгүүдийн төслийн хүрээнд арваннэгдүгээр сарын 25,26-ны өдрүүдэд  Жан-Поль-Сартрын “Тамын хаалга” жүжиг тоглогдоно.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button