НИЙГЭМ
Дулааны шугамаас халуун ус алдагдаж, хоёр хүн амь насаа алджээ
Өнгөрсөн пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 21-нд Сүхбаатах дүүргийн, 3-р хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худгаас халуун ус алдсан байна. Харин дотор нь хоёр хүн байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын албанд иржээ. Ийнхүү дуудлагын дагуу Аврах ангийн 13 албан хаагч яаралтай очиж, холбогдох арга хэмжээг авсан байна.
Хоёр метр урт, хоёр метр өргөн, дөрвөн метр гүнтэй тус худагт ус дүүрч, дулааны шугам ажиллах боломжгүй болсон байсан тул түр хааж, усыг соруулан, нэр, нас, харьяалал тодорхойгүй хоёр иргэний цогцсыг гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
С.ЧИЧҮҮЛЭН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.