Нийгэм мэдээ

Сурвалжилгын мөрөөр: "Ядарсан цагт автобусны ₮500 олддоггүй амьдрал, ард түмэндээ баярлаж байна"

Eguur агентлаг эхнэр нь нас барж 5 хүүхэдтэй үлдэж, нийтийн байранд амьдарч байгаа Д.Энхмандахын гэр бүлээс "Өнчин дөрвөн дүү, өвчтэй ааваа асарч яваа 14 настай охин: Энэ бүхнийг хүнд ачаа гэж боддоггүй" сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн.

Шууд дамжуулалт:

Мэдээлэл нийтлэгдсэний дараа уншигч, үзэгчдээс энэ айлд туслах аяныг өрнүүлье гэсэн сэтгэгдэл ихээхэн ирж, бид Д.Энхмандахын утас, дансны дугаар холбогдох мэдээллийг нэмж нийтэлснээр хандив эхэлсэн юм.

Хандивын аян эхэлснээс хойш 2 өдөрт Д.Энхмандахын гэр бүлд монголчуудын тусч халуун сэтгэлийн өглөгөөр 23 сая төгрөг цуглаад байна.

Бид өнөөдөр /2024.04.10/ Д.Энхмандахын гэрт дахин очиж уулзлаа. Тэрбээр "Ээжийгээ өнгөрөхөд хамгийн бага нь 2 ойтой үлдсэн. Хөхнөөсөө ч гараагүй болохоор тэр үед хэцүү байсан. Одоо ч миний охин 24-ийн цэцэрлэгт яваад биеэ дааж байна.

Хандив эхэлснээс хойш хоёр хоногт монголчууд манай гэр бүлд 23 сая төгрөг хандивлалаа. Ядарсан цагт 5000 байтугай автобусны 500 төгрөг олдохгүй үе хүний амьдралд байдаг. Тиймээс хоёр өдрийн дотор миний таван хүүхдэд надад 23 сая төгрөг хандивласан монголын ард түмэндээ баярлаж байна. Хүмүүс холбогдоод хүүхдүүдэд маань туслая гээд их ярьж байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөөр, тэжээгчээ алдсаны мөнгөөр болгож яваа. Ах дүү нараасаа гуйгаад байх бас хэцүү. Тус тусын амьдралтай, өр зээлтэй, цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүсээс байнга авах боломжгүй шүү дээ. Өвчиндөө дийлдсэн энэ нэг жилийн турш миний охины аавыгаа, хэдэн дүүгээ асраад өөрийнхөө насанд байхгүй ачааг үүрч байна. Аавынхаа ганц түшиг тулгуур болж яваа охиндоо аав нь хайртай шүү гэж хэлье." гэлээ.

Уншигч та бүхэн таван өнчин хүүхэдтэйгээ нийтийн байранд амьдарч, хүнд өвчинтэй тэмцэж яваа Дагвадоржийн Энхмандахын гэр бүлд туслахыг хүсвэл:

  • Утас: 99182231
  • Данс: 5016513555 Хаан банк
  • Хүлээн авагч: Дагвадоржийн Энхмандах

Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжилгыг доорх холбоосоор унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2024 12:07

Төр засаг нь биш ард түмэн л туслах юмдаа нххяамны сайд Булгантуяа гуай мэдсэнч мэдээгүй юм шиг л бгаа

Зочин
Зочин
4 сар 10, 2024 12:56

байр л хэрэгтэй дээ дулаахан цэвэрхэн хүүхдүүд тухтай газар байх л хэрэгтэй дээ

зочин
зочин
4 сар 10, 2024 13:14

Ганц өрөө ч атугай байр л хэрэгтэй шүү.

Монгол бахархал
Монгол бахархал
4 сар 10, 2024 14:07

Сайхан сэтгэлт монголын ард түмнээр үнэхээр бахархаж бна!

Зо чи минь
Зо чи минь
4 сар 10, 2024 14:22

Монголчууд минь уужим т�##� шигээ сэтгэлтэй ард түмэн минь эвтэй байхдаа хүчтэй шүү бид .Та нартаа дор мэхийн мөргөe,

Золбоо
Золбоо
4 сар 10, 2024 14:28

Зовсон иргэдээ тоодоггүй МАН ЫГ Дахин бүү сонгоорой ...,.

Ззз
Ззз
4 сар 10, 2024 22:45
Reply to  Золбоо

Хэн нэгнийг муулж л байв�##� санаа нь амардаг юмуу.Ард түмэн өөрсдөө мэдээд л туслаж бна.Сайн санааны үзүүрт тос.Муу санаа могойн хорлол.Санаа сайн бол заяа сайн

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
4 сар 11, 2024 00:46

Хамгийн гол асууд�##� !!! Х�##�а�##�ттай хоёр өрөө байр ...ядахдаа г�##� тогоо ту�####�а нэг өрөө байсан ч болно...хандивын аянд боломжоороо нэгдэв...бүгдэд нь эрүүл энхийг ерөөе.

Enebish.
Enebish.
4 сар 11, 2024 13:45

Дулаан байртай болгоход Булган туяа, Чойжилсүрэн 2 сайд анхаарч харж үзээсэй.

зочин
зочин
4 сар 11, 2024 23:13

Минмй ардын сэтгэл нь цагаандаа удахгүй баыртай болноо дулаахан байг.

Лхагва
Лхагва
4 сар 12, 2024 08:01

Уг нь байр гэснээс сайхан хашаа байшин дээрдээ өвчтөй хүнтэй айл тог байр сөх ус гээд мөнгө төлөөд эм тариа хоол ундаа юугаар авах вэ охин насанд хүрээгүй хэцүү

Зочин
Зочин
4 сар 12, 2024 08:32

Байр хэрэгтэй дээ. Аавд нь эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
4 сар 12, 2024 16:39

Ийм нийгэмд сонгож оруулсан өр зээлээс дээш гаргадгүй ан - дахиж бүү сонгоорой харин сүүлийн 4н жил иргэдэд ээлтэй хийсэн ажил,хэлэх үгтэй төр засаг эзэгтэй юм шиг боллоо доо хүүхдийн буян их шүү сайн сайхныг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button