НИЙГЭМ

Баянгол дүүрэгт зуух дэлбэрчээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт айлын зуух дэлбэрч, хүүхэд гэмтсэн хэрэг гарчээ. Энэ тухай тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ны өдөр тус дүүргийн 21-р хорооны ... тоот айлын зуух дэлбэрч, оршин суугч 13 настай эмэгтэй Н түлэгдэж, хайрагдсан харамсалтай хэрэг болсон байна.

Улмаар гэмтсэн хүүхдийг Яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд хэрэг гарах үед тус айлд байсан гурван хүн гэмтэж бэртээгүй өнгөрчээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар сайжруулсан шахмал түлш, зуухны үнс авч шинжилгээнд хамруулахаар болжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button