Нийгэм мэдээ
Х.Хатанбаатар Азийн покерийн тэмцээнд дахин шагналт байрт орлоо

“Asian Poker Tour” спорт покерийн тэмцээн БНСУ-ын Чэжү аралд зохион байгуулагдаж дэлхийн 2000 гаруй тамирчин оролцож буй.
Тус тэмцээнд манай улсаас “Оюун ухааны академи”-ийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар оролцож байгаа бөгөөд үндсэн тэмцээн болох Main Event-ийн эхний өдөртөө шалгарч Day 2-т оролцох эрхээ авч, улмаар дараагийн тэмцээн болох "NL Hold`em" -д шилдэг есөн тамирчны нэг болж чадсан.
Тэгвэл өчигдөр /2024.05.02/ “NL Hold’em Bounty” тэмцээнд мөн 14 дүгээр байрт орсон байна. Тэрбээр дараа дараагийн тэмцээнд хүч сорих дэлхийн 205 тамирчинтай тунаж үлджээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.