Барилдах эрхээ 4 жилээр хасуулсан Б.Өсөхбаяр өнөөдөр зодоглож байна

Допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан аймгийн арслан Б.Өсөхбаяр өнөөдрийн барилдаанд зодоглож байна.
Өнөөдөр Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит барилдаан болж байгаа юм.
Тэгвэл, аймгийн арслан Б.Өсөхбаяр зодоглож, аймгийн начин Г.Цоггэрэлтэй учраа таарчээ.
Бид өмнө эх сурвалжийн мэдээллээр Б.Өсөхбаярыг зодоглох тухай бичиж байсан. Харин МҮБХ-ноос үгүйсгэж, манай редакцыг худал мэдээлэл тараасан хэмээн мэдэгдэл гаргаад байсан.
Б.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээх эсэх нь МҮБХ-ны бүрэн эрхийн асуудал. Харин өнөөдрийн барилдаанд түүнийг бүртгэчихсэн нь, барилдах эрхийг сэргээсэн үү гэдэг асуулт үүсгэж буй.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДҮҮ ЭНЭ ЖИЛ ТҮРҮҮЛЧИХЭЭ ШУУД УЛСЫН АРСЛАН БОЛЧИХ БЭЛТГЭЛЭЭ САЙН БАЗАА
Энэ залуугийн эрхийг хасах үндэс байхгүй байсан. Албан ёсоор гомдол гаргаж асуудлаа шийдүүлсэн шүү.
Допингоо сайн хэрэглээд түрүүлчих