ХУУЛЬ

Мөрийтэй тоглоомын газраас 18 хүнийг саатууллаа

Өчигдөр /2019.11.30/ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан тоглоомын газрыг шалгахад хууль бусаар цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн байна. Иймд тус газрыг ажиллуулж байсан болоод үйлчлүүлж байсан 18 иргэнийг саатуулсан юм.

Хэргийг эргэн сануулбал, яг энэ газарт өнгөрөгч арваннэгдүгээр сард шалгалт хийхэд уг зөрчил илэрсэн. Тухайн үед үйл ажиллагааг нь зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авсан. Гэвч энэ удаагийн шалгалтаар дахин зөрчил илэрсэн тул тоглоомын газрын тоног төхөөрөмжийг устгалд оруулах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн гэв.

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close