Нийгмийн

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Орон нутгийг зорьж буй иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Монгол Улсын ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Зарим том нуур бүрэн хөлдөөгүй байгаа аж. Тиймээс хөдөө орон нутагт  зорчихдоо зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж буй юм. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байж, эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button