Нийгэм мэдээ

“Дулааны улирал эхэлсэн ч малын сэг зэмийн устгал бүрэн дуусаагүй байна”

Улсын хэмжээнд нийт зургаан сая гаруй мал хорогдсон нь нийт малын 10.2 хувийг эзэлж байна.

Үүнээс Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтий аймагт 904.6 мянга, Архангай аймагт 692 мянган мал хорогджээ. Мөн Дорноговь аймагт 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал тус тус хорогдоод байгаа нь малын хорогдол хамгийн өндөр байгаа аймгуудын тоонд багтаж байгаа юм.

Өмнө нь Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэхдээ, УОК-ын хуралдаанаар малын сэг зэм устгах ажлыг ирэх сарын 1-н гэхэд дуусгахыг даалгасан хэдий ч зарим аймгуудад одоог хүртэл бүрэн устгал хийгдээгүй байна.

Сүхбаатар аймгийн малчин Л.Иш-Очих хэлэхдээ, “Манайх хогийн цэгийн ойролцоо байдаг болохоор малын сэг зэмийн өмхий үнэр ханхалаад их хэцүү байдалд байдаг. Угтаа бол улс даяар 05 дугаар сард бүх сэг зэмийг устгалд оруулна гэж хэлсэн ч одоог хүртэл бүрэн цэвэрлэгдээгүй байна. Сумынхаа засаг даргад хэлсэн ч хүн хүч дутуу байна гэсэн хариу өгдөг. Одоо бол хэнд хандахаа мэдэхгүй байдалд байна" гэлээ.

Мөн дээрх асуудлаар Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн газарын мэргэжилтэн н.Сундуйгаас тодрууллаа.

Тэрбээр, Малын сэг, зэмийн устгал 80 хувьтай үргэлжилж байна. Уг нь бол тавдугаар сард дуусах ёстой байсан хэдий ч мөнгө санхүү, хүч хүчний дутагдалтай байсан тул хэсэг хугацаанд зогсонги байсан. Мөн манай аймаг мөсөн зудтай байсан учраас хөрсийг бүрэн хайлж дууссаны дараа цэвэрлэх ёстой байсан учраас цаг хугацаа нэлээдгүй шаарддагдлаа. Өнгөрсөн долоо хоногт нийслэлээс Сүхбаатар аймгийн сумдуудад 10 сая төгрөгийг хандивласан. Үүгээр нь сэг зэмийн устгалийн ажлаа үргэлжлүүлэн явж байгаа. Бараг ирэх долоо хоногт гэхэд дуусах байх" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button