УЛС ТӨР

Цэцийн даргыг өнөөдөр сонгоно

Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнээр өнөөдөр шинэ даргын томилгооны асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн баасан гарагт цэцийн бүрэлдэхүүн хуралдаж, даргаа сонгохоор товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон билээ.

Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгоно. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-д “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан. Энэ дагуу 2-3 нэр дэвшигч тодруулж, нууц санал хураалт явуулах юм.

Үндсэн хуулийн цэцийн даргад Ш.Солонго, Н.Чинбат өрсөлдөхөөр яригдаж байна. Мэдээллийг эргэн хүргэх болно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button