ДАТАГРАФИК

ИНФОГРАФИК: Нийслэлийн төсөв дөрвөн жилийн дотор ингэж өсжээ

Өнөөдөр /2019.12.01/Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж буй юм.

Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд, 2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн  289 цэцэрлэгт 98.1 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 430 цэцэрлэгт 30.0 мянган хүүхэд суралцахаар тооцон, нийт 205.9 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Энэ нь 2019 оны дундаж хүүхдийн тооноос 7.3 мянган хүүхэд буюу 6.1 хувийн санхүүжилтээс 51.2 тэрбум төгрөг буюу  33.1 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улс, нийслэл, гадаадын зээл, тусламжаар 2020 онд 44 цэцэрлэг, зургаан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орж, хүчин чадал 11.4 мянган хүүхдээр нэмэгдэхээр сургалтын үйл ажиллагааны зардлыг төсөвт тооцон тусгажээ. Мөн нийгмийн салбарт 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 36 тэрбум 219.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс боловсролын салбарт  23 тэрбум 45.0 сая төгрөгийн, эрүүл мэндийн салбарт 6 тэрбум 95.7 сая төгрөгийн, соёл урлаг, спортын салбарт 7 тэрбум 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн энэ үеэр Нийслэлийн төсөв дөрвөн жилийн дотор хэрхэн өссөн болохыг инфографикаар танилцуулав.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button