Нийгмийн

“Хэн дүүгийн минь толгойг тасалж, хоёр хутгалсан бэ”

Яг одоо /2019.12.02/ Нийслэлийн прокурорын газрын гадна иргэн н.Ганболд суулт зарлаж байна. Гадаа -9 хэмийн хүйтэн байна.

Иргэн н.Ганболдын төрсөн дүү нь ажлын байран дээрээ 4 жил 12 сарын өмнө онц хэрцгийгээр хөнөөлгөж, амь насаа алдсан байдаг. Уг хэрэг болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар шалгагдаж, таван удаа хаагдаж, таван удаа буцаан нээсэн гэдэг.

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ТОЛГОЙГ НЬ ГУРАВ ДАВТАМЖТАЙ ХЭРЧСЭН ГЭЖ ГАРСАН

Хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа шалтгааныг иргэн н.Ганболд зохион байгуулалттай луйвар, онц хэрцгий аллага гэж үзэж буй. 2015 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хохирогч нь гурван удаагийн давтамжтайгаар хоолойгоо хэрчүүлсэн, толгойгоо таслуулсан, гэдэс рүү нь ангийн хутгаар хоёр удаа хутгалуулсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан гэх. Гэвч уг хэргийг амиа хорлолт болгон харагдуулах гэж байгааг иргэн н.Ганболд эсэргүүцэн ийн суулт зарлаж байгаа аж.

Тэрбээр “Би нэг ширхэг шүдэнзний толгойн чинээ худал юм хэлсэнгүй, худлыг шаардсангүй. Хэрэв би худал ярьвал Прокурорууд намайг ална. Би 4 жил 12 сар дүүгийнхээ аллагын хойноос явж байна. Үүнээс болж би сэтгэл санааны гүн хямралд орж, харвалт өгөөд, эмнэлэгт 2 жил тарчилж, зовж хэвтлээ.

Би дүүтэйгээ хамт авто сэлбэг, авто дугуй зарах бизнес хийдэг байсан. Тухайн өдөр дүүг минь оффистоо байхад алуурчид толгойг нь тасалж алсан. Хүний толгойг таслахаар маш их хэмжээний цус дээшээ цацагддаг юм. Хэргийн газарт буюу оффисын өрөөнийх нь том цонх нилдээ цусаар будагдсан байсан. Хэрэг явдал оффисын өрөөнд болсон гэдэг нь цусанд будагдсан цонхноос харагддаг. Гэтэл дүүгийн минь цогцсыг ажлын заалнаас гаргаж ирсэн шүү дээ. Оффис өрөөнөөс нь чирж аваачиж тавиад, цустай хувцсыг нь авч яваад ганц ноолууран цамц өмсгөсөн байсан. Ял завшигч нь А.Уранцэцэг гэж хүн бий. Гэтэл өнөөдөр энэ прокурорууд “Хэрэг шалгагдаж байна” гэх үгээр хаацайлж, энэ бүхнийг нуун, ахин хэргийг хаах гэж байна. Би уг нь гадна ингэж зогсох биш, шүүх хурал дээр яримаар байна. Гэвч прокрорууд энэ онц хэрцгий аллагыг нууцалж байна” гэлээ.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Shurdarga yum bnu
Shurdarga yum bnu
12 сар 2, 2019 22:19

S#a yumaa shoro d hataalda

ЭНЭ ЛАЛАРЫН ТӨРТЭЙ УЛСААС ЗАЙЛМААР БАЙНА
ЭНЭ ЛАЛАРЫН ТӨРТЭЙ УЛСААС ЗАЙЛМААР БАЙНА
12 сар 3, 2019 00:45

З�##�уу байхдаа Монгол Улсаа хөгжүүлнэ, гоё болно гэж итгэл дүүрэн байдаг байлаа.
Энэ хугацаанд ариун цагаан амьтан байгаагүй ч хулгай хийж амьдраагүй. Бусдын л адил өдөр хоногоо ажлаар өнгөрөөж, хоёр идэхгүй хоосон хонохгүй явлаа.
Ийм авилг�##�д идэгдсэн, ялзр�##�ын туйл болсон шүүх, цагдаа, прокурортой газар үр хүүхэдтэй болохоос айж байна.
Монгол хүн гэсэн нэр минь хаана ч очсон байна. Харин Монгол Улс миний хувьд үнэ цэнэгүй болсон.

Прокурорууд нь хариу өгөөчээ
Прокурорууд нь хариу өгөөчээ
12 сар 3, 2019 07:06

Нэгэнтэй нээлттэй, ил тод нийгмийг байгуулахыг зорьсон учраас мэдээллийн ил тод байд�##� гэдэг нь өдгөө цагийн үнэт зүйл мөнөөсөө мөн. Ийнхүү үнэт зүйлийг төрийн �##�иваа байгууллага хүндэтгэн дээдэлж, сахин хангах учиртай! Мөрдөн байца�##�тын нууц хэмээн томъёолж хаах тусам нийгэм олон нийтийн ундуйц�##�, бухимд�##� улам л хөдөлнө бас сэдрэнэ. Төрийн �##�ба хаагчдын ур дүй, чадвар чадамж ямар байгааг тодхон харуулж байна шүү! Прокурорууд тодорхой мэдээ, мэдээлэл өгч энэ хэргийн учир явдлыг даруй илрүүлэн ш�##�гах ажлыг зохион байгуулах учиртай! Амиа хорлолт хэвлийн тус газраа хутг�##�аж, хоолой, толгойгоо 3 удаагийн үйлдлээр хэрчиж зүснэ гэж хэзээ ч байхгүй шүү! Бага тохуурхаж бага дарлаарай "Эрхэм хуульчид" болон хууль сахиулагчдаа!!!

Зочин
Зочин
12 сар 3, 2019 10:03

Иргэн ингэж хэрцгийгээр �##�уулсан байхад
амиа яаж хорлодог юм ! Шүүх прокурорынхон
авилг�##� авч хэргийг үгүйсгэж байна

МАН СӨНӨ
МАН СӨНӨ
12 сар 3, 2019 10:45

энэ МАНЫГ ЯАГААД СОНГООД БАЙАГ ЮМ БЭ. МОНГОЛЧУУД МАНД ЯАСАН ГЭЖ ИНГЭЖ ДАРЛУУЛАХ ЁСТОЙ ЮМ БЭ. ТЭНЭГ ЮМ УУ МОНГОЛЧУУДАА_ МАН МАН ГЭЭЭД ҮХЧИХГЭЭД ГҮЙГЭЭД БАЙДАГ. ГЭТЭЛ ТЭД БИДНИЙГ ХУРГА ШИГ НЯДАЛЖ БАЙНА

irgen
irgen
1 сар 11, 2020 17:28

Ene MAN bishee. Elbegdorjiin mongoliin tord nutagshuulsan hogiin urgam#l boloh shuuh Prokuroriinhniii ajil. Zovlogo zulgaasan nohoi shig

irgen
irgen
12 сар 3, 2019 14:11

энэ 2016 оны сонгуулиас хойш төр самуурна гэдгийг утгаар нь мэдэрч ойлголоодоо ард түмэн бид....
МАН илт давуу болонгуут угшил үндэст нь байсан д�##�д байсан муу муухай бүхнээ ил болгож заваан улстөр их хийлээ...яасан ч худ�##�ч шун�##�тай ичих нүүргүй хүмүүсвэ.....энэ нам з�##�уу үеийг цүнх баригч дуулгавартай хүүхэлдэйгээ болгож улстөрийн бузар үйлдэлдээ ашиглахын тулд төрийн �##�банд маш ихээр нь хууль дүрэмгүйгээр оруулж байна.нөгөө шударга хүүк.оюунэрдэнэ гээд тэмцээд байсан хүмүүс хаана байна дараагийнх нь шударга бусын хонгил үүсгээд л өөрсдөө дахин төрийн эрхийг авах гээд төсвөөс дээрэм хийгээд эхэллээ шүүдээ ....

SS
SS
12 сар 3, 2019 17:27

DELHII DEERH HAMGIIN BUZAR HUMUUS N MONGOL HAMGIIN HARANHUI BUDUULEG MUUHAI ULS N MONGOL BOLJ UNEHEER GUTARCH BN UH HUUHDEE YAJ IIM NIIGEMD ULDEEJ TAIVAN YAVJ CHADX VE YAH VE

Uk
Uk
12 сар 3, 2019 21:14

Aluurchdiig n il bolgoh heregtei Yadag zerleg adguusnuud ve

Зочин
Зочин
12 сар 3, 2019 22:54
Reply to  Uk

Арай дэндүү юмаа. Компанийн оффист болсон явд�##� юм бол энэ компанид ажиллаж байсан хүмүүс мэдэхийн ихийг мэдэж л байгаа шүү дээ. Ямар муухай бузартай адгууснууд вэ. Уранцэцэг гэдэг нь хэн юм бэ заав�##� ш�##�гаж тогтоогоочээ. НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ЯМАР ИЧДЭГГҮЙ ХУУЛЬЧИД ВЭ. МОНГОЛЫН НЭГ ИРГЭН ЭЭЖИЙН ХАЙРТАЙ ХҮҮ ХЭРЦГИЙГЭЭР АМЬ НАСАА АЛДАЖ БАЙХАД ямар хүн чанараа �##�дсан новшнууд дулаахан өрөөндөө юу бодож юу хийж суудаг юм бэ. Бие муутай хүнийг хүлээж аваад уулзаад энэ хэргийг үнэн зөвөөр шийдээд шүүхэд нь явуулж болдоггүй юм уу. Эсвэл яагаад хаагаад байгаа т�##�аараа хэвлэлийн бага хур�##� хийгээд мэдээлэл өгч болдоггүй юмуу. Та нарт юу харшлаад байгаан бэ. Мөнгөтэй нь хүний �##�тан амийг ХЭРЦГИЙГЭЭР хөнөөчихөөд х�##�уун хоол идээд дулаахан байранд унтаж байхад дүүгээ �##�дсан бие муутай хүн хуулийнхныг ажлаа шударгаар хийгээд өгөөч гэж гуйгаад өвлийн хүйтэнд сахиул хийх ёстой юм уу.

Зочин
Зочин
12 сар 3, 2019 22:09

4 жил 12 сар =5 жил биш билүү

zochin
zochin
12 сар 4, 2019 01:42

bvh zvil todorhoi baihad yagaad shiiddj boldogvi yum be. yaj amia horlolt gej chadaj bnaa. bas ahiig n gvtgej l baidag adgiin hvvhen be. ene hvniig baistaval ezen n oldoh bish vv. yagaad cul yavuulaad bga yum be.nurur n herstgiireer aluulsan baital yaj chimeegvi yavdag bnaa.vr hvvhdvvd n yu hiigeed aaviigaa aluulchihaad zvgeer duugvi amidarch bnaa. yamar aimshigtai hereg ve. erunhii porkororoo hergiig hurdan shiidej ogoochee.

Зочин
Зочин
12 сар 4, 2019 09:24

Ерөнхий сайд хүрэлсүхтэй уулз, цаадах чинь хэрэгтнийг олно

Холбоотой мэдээ

Back to top button