УЛС ТӨР

Д.Эрдэнэбат: Ардчилсан нам холимог тогтолцоог дэмжиж байгаа

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр /2019.12.02/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, сонгуулийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр, сонгуулийн хуулинд сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ гэдэг байр суурь хэвээрээ байгаа. Томсгосон можаритор, жижиг 76 тойрог сонгох нь эрх баригчдын асуудал. Мөн сонгуулийн хуулинд анхаарах хэд хэдэн асуудал бий. Өмнөх сонгуулийн үеэр маргаан зөрчил маш их гарсан. Сурталчилгааны арга хэлбэрүүдэд онцгой анхаарах ёстой. Ялангуяа сурталчилгааны 18 хоног гэх хугацаа асар богино, давчуу байна. Энэ нь шинээр нэр дэвшиж байгаа дэвшигч өөрийгөө таниулах боломж бага, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах хугацаа олдохгүй гэсэн үг. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн буюу “царцаа”-ны асуудалд анхаарах шаардлагатай. Өргөн баригдаж буй сонгуулийн хуулийг харахад онцын өөрчлөлт оруулаагүй байна. Шилжилт хөдөлгөөнийг сонгууль эхлэхээс 30 хоногийн өмнө зогсооно гэсний улмаас баахан царцааны нүүдэл явсан нь бодит байдал” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button