ХУУЛЬ

ХЭДС-аас хууль бусаар зээл авсан гэх УИХ-ын 12 гишүүн, гурван сайдыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж, танил тал болон өөрсдийн хамаарал бүхий этгээд, компаниудад зээл авч өгсөн хэргүүдийг шалгаж эхэллээ.

Тодруулбал, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг өнгөрсөн сараас шалгаж, ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлж байю. Учир нь тэднийг 27  аж ахуйн нэгжид давуу байдал олгон, сонгон шалгаруулалтгүйгээр тус бүрд нь 200 хүртэлх сая төгрөг буюу нийт 4 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж үзэж байна.

Тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хариуцсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажиллаж байсан бөгөөд дээрх этгээдүүд “Н.Номтойбаярын үүрэг даалгаврыг биелүүлсэн. “Санаа зоволтгүй, яамнаас шийдвэртэй учир шууд гарын үсгээ зур” хэмээн тулган шаардаж зуруулж байсан” гэх утгатай мэдүүлэг өгснийг хэлдэг.

Тэгвэл, сонгон шалгаруулалтгүйгээр зээл авсан 27 аж ахуйн нэгжийг нэг бүрчлэн шалгаж үзэхэд УИХ-ын гишүүд, сайд дарга нарын өндөр албан тушаалтнуудтай шууд холбоо хамаарал бүхий компаниуд байсныг тогтоосон гэх. Тодруулбал, АТГ-аас уг хэрэгт холбогдуулан УИХ-ын 12 гишүүн, гурван сайдыг шалгаж эхэлсэн байна. Нэр бүхий дээрх улс төрчдийн дотор ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон хүмүүс байсныг ч дурджээ.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Kelgreelm
Kelgreelm

Viagra Ou Pas [url=http://cialibuy.com]Cialis[/url] How To Get Zithromax Buy Cialis Phenergan Without A Prescription

Back to top button