Байден шүүхээс ял сонсох хүүдээ өршөөл үзүүлэхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдентай холбоо бүхий шүүх хурал мягмар гарагт /2024.06.11/ өндөрлөсөн.
Хурлын эцэст шүүгчдийн бүрэлдэхүүн Хантерийг хууль бусаар хар тамхи хэрэглэснээ худал хэлж, буу худалдаж авсан гурван зүйл хэргээр гэм буруутай гэж үзсэн юм.
Шүүх хурлын дараа АНУ-ын дүүргийн шүүгч Мэриэллен Норейка ялын тогтоолыг унших огноог зарлаагүй юм. Гэхдээ ялын тогтоолыг ихэвчлэн 120 хоногийн дотор гаргадаг.
Түүнийг гэм буруутай гэж үзсэний дараа Жо Байден хүүдээ ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэх болов уу хэмээн олон хүн бодож байсан юм.
Тэгвэл Жо Байден пүрэв гарагт /2024.06.13/ анхны удаа хүү Хантер нь шүүхийн өмнө гэм буруутай гэж тогтоогдсон талаар ам нээжээ.
Тэрбээр “Би Хантераар маш их бахархаж байна. Тэр донтолтоо даван туулж чадсан, миний мэдэх хамгийн сэргэлэн хамгийн зөв хүмүүсийн нэг” гэж Их долоогийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн байна.
Байден нэмж “Ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж хэлэхдээ сэтгэл хангалуун байна. Би шүүхийн шийдвэрийг хүндэлнэ гэдгээ мэдэгдсэн. Түүнийгээ биелүүлнэ. Мөн ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэхгүй” гэжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Omhii hulgaichuud