Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд ховор ч гэсэн аюултай халдварын тоо эрс нэмэгдэв

Японд ховор ч гэсэн аюултай бактерийн халдварын хүндрэл бүртгэгдэх нь нэмэгдэж байгаа талаар гуравдугаар сард мэдээлэл явсан.

Стрептококкийн хордлогын шокийн хам шинж (STSS) нэртэй хүндрэл он гарснаас хойш бүртгэгдсэн тохиолдол 2023 оны тооноос давсан байна.

Японы Эрүүл мэндийн яам мэдээлэл хийхдээ зургаадугаар сарын 2-ны байдлаар STSS-ийн 977 тохиолдол бүртгэгджээ. Харин өнгөрсөн жил тус хүндрэл 941 удаа бүртгэгдсэн юм.

Маш ховор тохиолддог энэхүү хүндрэлийг стрептококк А буюу стрептококк пиоженес бактери үүсгэдэг. Тус бактерийн халдвар ихэнхдээ ямар нэгэн асуудал үүсгэдэггүй юм. Гэвч стрептококкийн халдвар STSS болж хүндэрсэн хүмүүсийн 30 хувь нь амьсгал хураадаг байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал нэгээс гуравдугаар сарын хооронд 77 хүн нас баржээ.

Стрептококк А нь үхжилт фасцит гэдэг өвчний үүсгэдэг голлох бактери тул “мах идэгч” гэж нэрлэгдсэн байна. Үхжилт фасцитын үед булчингийн хальс болон арьсны хамгийн гүн бүрхүүлд эдийн үхжил үүсдэг.

Цар тахлын үеэр хүмүүс стрептококк А-гийн халдвар авалгүй удсаны улмаас тус эмгэг төрөгчийн эсрэг дархлаа нь суларч, одоо ийнхүү хүндээр өвчилж байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэвэр, цэмцгэр, өндөр дэг соёлтой ард түмний дунд ийм өвчин дэгдсэн нь хачирхалтай

Холбоотой мэдээ

Back to top button