Эквадорт улс даяар тог тасарчээ

Лхагва гарагт /2024.06.19/ Эквадорт улс даяар тог тасарч, 17 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болсон явдал гарчээ.
Тус улсын Нийтийн дэд бүтцийн сайд Роберто Луке “Эрчим хүчний хяналтын үндэсний төвөөс бидэнд ирүүлсэн шуурхай мэдээлэл бол цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч, энэ нь цаашид даамжирсны улмаас улс даяар тог тасарсан” гэсэн юм.
Эквадорын нийслэл Китогийн дарга Пабель Муньоз өчигдөр болсон үйл явдлыг өргөн цар хүрээнд нөлөөлсөн хэмээж “Тусдаа цахилгаан эрчим хүчний системтэй метронд хүртэл тасалдал үүссэн” гэжээ.
Тог тасарсны улмаас эмнэлэг, метроны системийн үйл ажиллагаа тасалджээ. Эквадор улс олон жилийн турш эрчим хүчний хямралтай тэмцэж ирсэн байна.
Цахилгаан тасарснаас хэдэн цагийн дараа улсын 95 хувьд нь тог ирсэн гэж Луке мэдэгджээ.
Тус улсын Ерөнхийлөгч Даниэль Нобоа дөрөвдүгээр сард дөрөвдүгээр сард эрчим хүчний онц байдал зарлаж, улс даяар цахилгааныг найман цагийн турш хязгаарлах тушаал гаргасан.
Эквадор улс цахилгаан эрчим хүчнийхээ ихэнхийг хөрш Колумбаас авдаг юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.