ОРОН НУТАГХУУЛЬ

Хүннүгийн үеийн булш тоносон этгээдүүдийг дайчлан баривчлав

Арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт хэсэг бүлэг хүмүүс эртний Хүннүгийн үеийн булш ухаж, түүнийгээ худалдан борлуулах гэж буй тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн мөрөөр ажиллахад Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь 2019 оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрч хөгзөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган худалдан борлуулах зорилгоор хадгалсан байсан нь илэрчээ. Сэжигтэй этгээд “З”-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Хэрэг болсон гэх газар нь Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй эртний барилга архитектурын, археологийн төрлөөр тус тус бүртгэгдсэн байна.

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан. Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд: Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрэлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоогдсон.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close