Нийгэм мэдээ
Иргэний үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжтой

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өнөөдөр /2024.06.28/ тохиож байна. Улсын хэмжээнд сонгуулийн насны 2,238,360 иргэн нийт 2198 санал авах байрт очиж саналаа өгөхөөр зохион байгуулж буй.
Санал өгөх үйл явцтай холбоотой иргэдийн дунд заавал иргэний үнэмлэхтэй очих шаардлагатай юу гэх асуулт түгээмэл байна.
Тэгвэл иргэд санал өгөхдөө иргэний цахим үнэмлэхээ гээсэн, биедээ авч яваагүй бол санаа зовох хэрэггүй. Та хурууны хээгээ уншуулан санал өгөх боломжийг бүрдүүлсэн тул сонгуульдаа идэвхтэй оролцох боломжтой.
Харин анхаарах зүйл нь, санал авах байранд цахилгаан тасрах, хурууны хээ унших төхөөрөмж таны хурууны хээг уншихгүй байх тохиолдолд иргэний цахим үнэмлэх шаардлагатай болно гэж СЕХ-ноос зөвлөв.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.