УЛС ТӨР

С.Төмөрбатыг АНУ-д саатуулсан эсэх нь ТОДОРХОЙГҮЙ байна

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан. Уг хэрэгтэй холбоотой хэд хэдэн шүүгч шалгагдаж байгаагийн дотор түүний хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат байсан юм. Тодруулбал, Салхитын ордын хэрэг болон хөрөнгөө нуусан гэх үндэслэл тогтоогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбатын нэр бий. Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш таван сар өнгөрч буй.

Эх сурвалжийн мэдээлснээр, С.Төмөрбат АНУ-д саатуулагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байгаа аж. Учир нь АНУ-ын хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн болон түүний ар гэрийнхэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг нууцалдаг байна.

Манай улс АНУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй. 2019 оны есдүгээр сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэх юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, С.Төмөрбатыг АНУ-аас шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх эсэхийг судлах зэрэг цаг хугацаа орсон ажлууд шат дараатай явагдаж, дуусах шатандаа оржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button