УЛС ТӨР

Улсын дээд шүүхийн шүүгчид Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлжээ

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтыг өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн билээ. Ерөнхий шүүгчийн ажлаа өгчсөн ч тэрээр Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сард чөлөөлөгдсөн юм. Ерөнхийлөгч түүний оронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэхмийн дэд профессор Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлж байгаа ажээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч нэр дэвшигч Б.Амарбаясгаланг танилцуулах юм.

Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

Ажилласан байдал:

1995-2013 он МУИС-ийн ХЗС-д багш, ахлах багш

2013-2017 он МУИС-ийн ХЗС-д Сургалтын албаны эрхлэгч, дэд профессор, профессор

2017 оноос МУИС-ийн ХЗС-ийн НЭЗТ-д дэд профессор

Мэргэшсэн чиглэл:

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн процессын эрх зүй

Гадаад хэл:

Орос хэлтэй, англи, япон, герман хэлний зохих мэдлэгтэй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-12-04 13:30

shuun taslah ajillagaanii turshlaga yostoi alga deed shuuhiig bagsh nar ballaj bga ene bolohgui e

зочин
зочин
2019-12-04 18:53

Багш нар хэрэггүй яс практик амьдр�##� дээр ажиллаж байсан хүнийг сонго.

Холбоотой мэдээ

Back to top button