УЛС ТӨР

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийж, сүүлийн жилүүдэд харилцан айлчлал хийх, БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр амжилттай хөгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Цаашид хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэн, агуулгыг баяжуулах асуудлаар харилцан санал нэгдсэн юм.

Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Ноён Т.Мотэги, Японы Парламент дахь Төлөөлөгчдийн танхимийн найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нартай албан ёсны уулзалт хийв. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан байр сууриа илэрхийлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх, талуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-12-04 14:55

Зуга�##�гаа зогсоовол яасан юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button