УЛС ТӨР

Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахгүй бол гудамжинд гарч тэмцэнэ

УИХ-ын гишүүн ШИНЭ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр /2019.12.04/ Улсын Ерөнхий прокурорын газарт очиж эсэргүүцэл бичих өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардлаа.

Тодруулбал, эрүүдэн шүүгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах Хүний эрхийн үндэсний комисс, ОУ-ын парламентын холбоо, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт санал дүгнэлт гаргах УИХ-ын хорооны тогтоол гараад байгаа. Үүнтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокуророос Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичих өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн ШИНЭ намын дарга Ж.Батзандан “ОУ-ын байгууллагууд, дотоодын хүний эрхийн байгууллагууд УИХ-ын Түр хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэх дүгнэлт шийдвэрээ гаргачихлаа. Энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдалд орж байна. Нэгдүгээрт, хуулийг буруу хэрэглэсэн, хоёрдугаарт гэрч нь мэдүүлгээсээ буцсан буюу худал мэдүүлэг дээр үндэслэн шийдвэр гаргасан. Энэ нь хожим илэрсэн бол үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж прокурор дүгнэлт бичиж Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаар авч хэлэлцдэг журамтай. Т.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцчихлаа. Хүний эрхийн бүх байгууллагууд дүгнэлтээ гаргачихлаа, шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг бид шаардаж байна. Хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцааж сэргээн шалгах шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр Б.Жаргалсайхан, М.Чинбат, С.Алиманцэцэг нарын прокурорт бид шаардлагаа хүргүүллээ. Хэрэв Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахгүй бол  ардын хүүхдүүдийг яргалдаг, тамладаг байдлыг үргэлжлүүлэх юм бол ШИНЭ намынхан Л.Болд, Ж.Батзандан хоёр гудамжинд гарч тэмцэнэ гэдгээ албан ёсоор зарлаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-04 16:52

гарч тэмцээ хуурамч дамбийжаанууд
та хоёрт улс орноо хөгжүүлэх өөр эрс ажил �##�га уу нямдоржын б�##�иар юм барьдаг бээлий болоод л явах юм

Нэргүй
Нэргүй
2019-12-04 17:36

Шинэ прокурор, шүүгч нар чинь урдахиасаа дээрдэх юм огт харагдахгүй байнаа. Наадахуудаа ажиллуулаачээ, эсвэл дахин солиочээ!!!!!!

Иргэн
Иргэн
2019-12-06 09:10

Зөв ш дээ, дэмжиж байна

Зочин
Зочин
2019-12-07 10:33

Яаг зөв 4.жил зориг 60тэрбум гэж попорлоо одоо юу хийсэн гэж өөрсдөөс нь асуугаач дахиад ингэж попороод 2020.онд гарах юм байхдаа нохой долоо чамайг

irgen
irgen
2019-12-07 23:37

gemtei huniig unuurch yaj ch populizm hiisen tsairahgui shdee

Холбоотой мэдээ

Back to top button