Нийгмийн

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшилжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр зарлагдсан Д.Баярсайхан нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дөрвөн өдөр үргэлжилжээ.

Улмаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан байна.

Шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны арванхоёрдугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Дашрамд, Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдоод байгаа юм.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Баярсайхан нарт гэж өөр хэн хэн холбогдож байгаа юм.нэрлэчихэж болдоггүй юмуу

ард түмэн
ард түмэн

мэдээж намынхан холбоотой ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button