УЛС ТӨР

“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайн машин техникийг шинэчлэхээр тохиролцов

ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд олон дэд уулзалтууд болж байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал П.Ганхүү ОХУ-ын хүнд машин механизм үйлдвэрлэгч “УЗТМ-КАРТЭКС” группын ерөнхий захирал Ян Центер нар уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайд одоо ажиллаж байгаа хуучирсан машин механизмыг шинэчлэх зорилготой юм байна.   

Ян Центер уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол бол манай компанийн хувьд стратегийн түнш. Улс орны эрчим хүзчний салбарт өргөн далайцтай хөгжүүлэхийн тулд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа юм байна. Манай компани Монголын нүүрс олборлогч компаниудад очрин үеийн, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй техник, тоног төхөөрөмж нийлүүлэхэд бэлэн” хэмээн онцолсон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button